Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан “ТЭРГҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛЧ” шалгаруулах уралдаан амжилттай боллоо



Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг тохиолдуулан, ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимээс жил бүр уламжлал болгон явуулдаг “Тэргүүний уран бүтээлч” шалгаруулах уралдааныг 2017 оны 11-р сарын17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Оюутан залуучуудын авьяас сонирхлыг нээн хөгжүүлж, хөхиүлэн дэмжих, уран зохиол, гоо зүйн төлөвшил олгох, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан уг уралдааныг “Тэргүүний шүлэгч”, “Богино өгүүллэг”, “Уран уншигч” гэсэн төрлөөр явуулсан байна. Энэхүү уралдааны “Тэргүүний шүлэгч” төрөлд 17, “Богино өгүүллэг” төрөлд  10, “Уран уншигч” төрөлд 9 оролцогч авьяас билгээ сорьж өрсөлдсөнөөс 
“Тэргүүний шүлэгч” төрөлд:
I байрыг З. Нямдарь (МХУЗ-II) “Шаргын говь” шүлгээрээ,
II байрыг П. Отгонтуяа (МХУЗ-IV) “Сэтгэлийн бороо” шүлгээрээ,
III байрыг Д. Алтанбилэг (АХ-III) “Сэтгэлийн оршуулга” шүлгээрээ;
“Богино өгүүллэг” төрөлд:
I байрыг Ч. Сувд-Эрдэнэ (МХУЗ-IV) “Наадам” өгүүллэгээрээ,
II байрыг Д. Сарантуяа (МХУЗ-IV) “Өглөө” эсээгээрээ,
III байрыг Б. Цагаанзаяа (МХУЗ-II) “Үл мэдэгдэх амьдрал” өгүүллэгээрээ тус тус шалгарсан бол
“Уран уншигч” төрөлд:
I байрыг Э. Болор-Эрдэнэ (МХУЗ-II) Г. Жамьяны “Цагангаа” өгүүллэгийг,
II байрыг О. Сарангэрэл (МХУЗ-IV) Г. Нацагдоржийн “Хар” өгүүллэгийг,
III байрыг Б. Энхцэцэг (БАБ-III) Д. Хатанбаатарын “Ээждээ очоорой” өгүүллэгийг тус тус уншиж шалгарлаа гэж Ховд их сургуулийн Хэл зохиолын тэнхимээс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ