Ховд аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны 200 гаруй гишүүд "Ерөнхийлөгч"-өө сонгох чуулганд оролцож байна



90 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбоо нь намын шинэчлэлийнхээ аянд нэгдэж, шинэ ерөнхийлөгчөө сонгох ажлыг өнгөрөгч 10-р сарын 30-нд эхлүүлсэн. Монгол улсын 21 аймаг, Нийслэлийн бүх дүүргүүдэд салбар чуулганыг зохион байгуулж, нийт гишүүдийнхээ саналыг нь битүүмжилсэн хайрцгаар авч дуусган, энэ сарын 22 нд Ардчилсан Залуучуудын холбооны шинэ Ерөнхийлөгчийнхөө нэрийг тодруулж, олон нийтэд зарлах юм. Одоогоор баруун 3 аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдэд гишүүдийнхээ чуулганыг зохион байгуулаад байгаа бол өнөөдөр баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн гишүүдийн чуулганыг зохион байгууллаа. Чуулганыг Ардчилсан намын намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Л.Уртнасан, Ховд аймгийн Ардчилсан намын дэд дарга Я.Галбат нар нээж үг хэлэв.



ВИДЕО: 




Мөн энэ үеэр Ховд аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбооны дарга, Тэргүүлэгчдийг сонгох ба энэхүү арга хэмжээнд бүх сумын төлөөлөл болсон 200 гаруй залуус оролцож саналаа өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна. Ардчилсан Залуучуудын холбооны "Ерөнхийлөгч"-ийг сонгох гишүүдийн салбар чуулган ирэх өдрүүдэд Увс, Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсанаар өндөрлөнө.













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ