Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлын алба хамтран "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, мэдээлэл солилцох, түүний илэрүүлэлтийг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 11-р сарын 16-17-ны өдрүүдэд болох уг зөвлөгөөнөөр Монгол орны баруун бүсийн аймгуудын шүүх, прокурор, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагуудын ажилтнуудад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хууль бус агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүний илэрүүлэлт, шийдвэрлэлт болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тухайн чиглэлийн төрийн байгууллагуудын баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар орон нутгийн албан хаагчдад мэдээлэл өгч, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Бүсийн зөвлөгөөнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болон Завхан, Говь-Алтай, Увс, Баян-өлгий, Ховд аймгийн хууль хяналт, төрийн захиргааны байгууллагуудын алба хаагчдын төлөөлөл гэсэн 90 орчим хүн хамрагдаж байна.
ВИДЕО: