ХИС-д сурч, ажиллаж буй гадаадын иргэдэд зориулсан сургалт зохион байгуулав



Ховд их сургууль Цагдаагийн газар, Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газар, Оюутны байрны зөвлөлтэй хамтран ХИС-д ажиллаж, суралцаж буй гадаад багш, оюутнуудад сургалт, мэдээлэл хийлээ. Сургалтаар ГИХГ-ын Баруун бүс дэх газрын Хяналтын улсын ахлах байцаагч А.Булгантамир, Хяналтын улсын байцаагч Б.Бат-Өлзий, Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, ахмад Л.Лхагвадорж, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч М.Оюунсүрэн нар Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол улсад суралцах, хөдөлмөр эрхлэх зорилгоор түр оршин суух зөвшөөрөл, гарах-орох визний зөвшөөрөл авахтай холбоотой журам, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар болон аливаа эрсдэл, учирч болох аюул, зөрчлөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгч, багш, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.
Сургалтын дараа Оюутны байрны захирал Ч.Ваша оюутны байранд дагаж мөрдөх журам, ёс зүйн талаар зөвлөгөө өгч, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Амарзаяа 2017-2018 оны хичээлийн жилд гадаад багш, оюутнуудын дунд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, санал, хүсэлтийг нь сонслоо гэж Ховд их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ