"Олны хүч оломгүй далай" хариу нэхээгүй тус хөдөлгөөнийг 2018 оны 03-р сар хүртэл өрнүүлнэ



Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санаачлагаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, ХИС-ийн Оюутны холбоо, Улаан загалмайн хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэд хөдөлмөрчид  хамтран “Олны хүч оломгүй далай” хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнийг  өрнүүлэхээр шийдвэрлэн, уриалга гаргалаа. Ховдчууд Монгол малч  удмын өнөө цагийн иргэн бүрийн  журамт  үүрэг,  үндэсний бахархал “Эв эе”  хэмээн  үзэж  “Олны  хүч оломгүй далай” уриатай  хариу нэхээгүй  тус иргэний  хөдөлгөөнийг  эхлүүлсэн бөгөөд энэ асуудлаар ажлын хэсгийнхэн аймгийн ИТХ-ын даргатай уулзаж харилцан санал солилцов.



ВИДЕО:




“Олны хүч оломгүй далай” хариу нэхээгүй  тус иргэний хөдөлгөөнийг 2018 оны 03 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх бөгөөд иргэд хөдөлмөрчдөд хандан хэд хэдэн чухал санаачлагыг гаргаж байна. Тухайлбал: Аймгийн төвийн айл өрхүүд хоолныхоо ногооны хальс, хатсан боорцог, талхны үлдэгдэл, модны навч зэргийг  хог болгож  хаяхгүйгээр  гялгар уутанд  хурааж  үе үе давс цацаж  малын тэжээл дарш болгож малчдад  өгөх, мал нядлагааны газар малын цус, элэг, дэлүү, цөс, булчирхайг  ашиглан малын тэжээл дарш бэлтгэж малчдад  өгөх,  төрөл бүрийн цайны идээ шаарыг хаяхгүйгээр уутанд  хурааж хадгалаад малын тэжээлтэй хольж малд өгөх, хавар мал хүч муутай, туранхай байх тул  монгол аргаар борц хатааж  давсалж нөөцлөх, идэш гаргахаараа сэвсийг  үнстэй хольж  хаяхгүйгээр цэвэр хадгалах учир нь хавар хужир давстай хольж малдаа өгөх, Шинэ жилийн баярын замбараагүй хэрэглээг танаж аж ахуй нэгж  болон төрийн байгууллагуудаас цалин тэтгэвэр авдаг бүх иргэд  3 кг  шар будаа,  2 кг элсэн чихэр, 1 кг давс, 4 кг гурил зэргийг  4 сарын цалин орлогоосоо хуримтлал үүсгэн авч  уг  хөдөлгөөнд нэгдэхийг  уриалав.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ