Ховд их сургууль хүүхэд багачуудын мэдлэгийг сорилоо




ХИС-ийн ГХСС-ийн Боловсрол судлал аргазүйн тэнхимээс санаачлан Аймгийн боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Багш-сургуулийн өмнөх боловсролын мэргэжил сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Төрийн өмчийн 15 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 700 гаруй багачуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Тэмцээний I шатнаас цэцэрлэг тус бүрээс 3 хүүхэд шалгарч нийт 45 хүүхэд II шатанд оролцон авхаалж самбаа оюун ухаанаа уралдуулсанаас: 
1-р байр 11-р цэцэрлэг Б.Хулан, Алтан медаль, өргөмжлөл, гарын бэлэг
2-р байр 10-р цэцэрлэг А.Энхболор, Мөнгөн медаль, өргөмжлөл, гарын бэлэг
3-р байр 4-р цэцэрлэг Ц.Цэцэгбал, Хүрэл медаль, өргөмжлөл, гарын бэлэг
4-р байр 4-р цэцэрлэг Д.Маргад-Эрдэнэ, Хүрэл медаль, өргөмжлөл, гарын бэлгээр шагнуулав.



Энэ үеэр хүүхэд багачууд Ховд их сургуулийн СӨБ-3 ангийн оюутнуудын “Халиартай бин” үлгэрээр жүжигчилсэн тоглолт, “Зургийн хичээл” хөгжимт хөдөлгөөн, “Туузтай дасгал” зэрэг үзүүлбэрүүдийг багш, арга зүйч, эцэг эхийн хамт үзэж сонирхлоо. 





 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ