Ховд Их сургуулийн удирдлага, ажилтнууд нийт оюутнуудтай уулзалт хийв



2017 оны 11 сарын 09,10-ны өдрүүдэд Ховд Их сургуулийн удирдлагууд, номын санчид, эмч, хуулийн зөвлөх, сургалтын албаны аргазүйчид нийт оюутнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар оюутнуудад сургуулийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулан, санал хүсэлтийг сонсжээ. Уулзалтын үеэр тус сургуулийн оюутнууд номын сангийн үйлчилгээ, сургуулийн цайны газар, оюутны байр, сургалтын төрийн сангийн зээл, тусламж, сургалтын орчин нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд холбогдох удирдлагууд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, зарим шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр дэд захирлууд болон бүрэлдэхүүний сургуулийн захирлуудад үүрэг болголоо.



Энэхүү уулзалт нь оюутнуудад сургуулийн үйл ажиллагаа, цаг үеийн асуудлуудаар нэгдсэн ойлголт өгсөн, тэдний санал, хүсэлтийг сонссон үр дүнтэй ажил боллоо гэж сургуулийн захиргаа, уулзалтыг зохион байгуулагчид үзэж байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ