Ховд аймгийн 91 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар чадавхжуулах сургалтанд хамрагдаж байна



УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Норвегийн тусламжын байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас "Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах нь" сэдэвт үндэсний суурь сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн сургагч багш нар тусгай хөтөлбөрийн дагуу тодорхой сэдвийн хүрээнд 2 өдрийн хугацаанд явуулах юм. Тухайлбал: Нутгийн өөрөө удирдах ёс ба багийн ИНХ-ын эрх зүйн үндэс, суурь ойлголт, Багийн ИНХ-ын хуралдаан, тэргүүлэгчид, иргэдийн оролцоо, Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж түүнд дүн шинжилгээ хийх арга зүй, Багийн ИНХ-ын шийдвэр, хэрэгжилт, түүнд тавих хяналт болон Бэлчээрийн менежмент зэрэг сэдвүүдээр сургалт явагдаж байна.



ВИДЕО:

 



2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд багуудын ИНХ-ын дарга нарын дийлэнх хувь нь шинээр томилогдсон учраас энэ удаагийн сургалт тэдэнд ихээхэн мэдлэг өгсөн, туршлага болохуйц сургалт болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Сургалт маргааш өндөрлөнө.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ