2016 оны сонгуулийн дараах албан тушаалын халаа сэлгээ банк санхүүгийн байгууллагыг тойрсонгүй. Тухайлбал: Төрийн Банкны Ховд дахь салбар. Тус салбарын захирал А.Батмөнхийг ямар нэгэн үндэслэлгүйгээр зөвхөн улс төрийн шалтгаанаар 2017 оны 05-р сарын 31 ний өдөр үүрэгт ажлаас нь түр түтгэлзүүлж, 6-р сарын 05 ны өдөр ажлыг нь албан ёсоор хүлээлцүүлсэн байдаг. Б.Батмөнх нь Төрийн болон Хадгаламж банкны салбарын захирлаар тасралтгүй 17 жил ажиллахдаа албан тушаалаасаа халагдах нь битгий хэл харин ч Банк санхүүгийн салбарын шилдэг менежерээр удаа дараа шалгарч байсан туршлагатай нэгэн бөгөөд 2017 оны 6-р сарын сүүлээр хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гарган "ҮНЭН"-ийг хүлээсний эцэст тэрээр 5 сарын дараа ажилдаа эргэн оржээ. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 11-р сарын 06 ны өдрөөс Төрийн банкны Ховд дахь салбарын захирлаар дахин томилогдсон байна. Огноо: 11/7/2017 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 6408 Мэдээ таалагдсан: