“ШУДАРГА ЁС-БИДНИЙ НҮДЭЭР” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ЗОРИЛГО
Энэхүү уралдааныг зохион байгуулснаар нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр бодитой санал санаачлага гарах, олон нийтэд уриалан, ёс суртахуунт зан үйлийг төлөвшүүлэх болон Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг хүүхэд залуучуудад сурталчилах, хүүхэд залуучуудын сэтгэх, ярих чадварыг хөгжүүлэх, идэвхийг өрнүүлэх, авьяас чадварыг дэмжихэд зорилго нь оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ
Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн IX-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хамтран зохион байгуулагч:
Жаргалант сумын ЗДТГ
Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд
ЭССЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Сэтгэлийн өнгө аяс илэрсэн
Шинэ мэдээллийг дамжуулсан
Асуудал дэвшүүлсэн
Үнэн зөв баримтад тулгуурласан байх
Эссэ 350-400 үгэнд багтан бичигдсэн байна.
“Шударга ёс-Миний нүдээр”ерөнхий сэдвийн хүрээнд
Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх.
Arial фонтоор эссэг шивж, өөрийн овог,нэр,холбогдох утас, сургууль, ангиа дэлгэрэнгүйгээр бичсэн байна.
Эссэг 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 12:00 цаг хүртэл Жаргалант сумын ИТХ-ын Ажлын албанд хүлээн авах бөгөөд бичгийн цаасан дээр хэвлэсэн эхийг хүлээн авахаас гадна оролцогчид файлаар эссэгээ авч ирэх шаардлагатай.
Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.
ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
Тэмцээн 2 үе шатта йзохион байгуулагдана. Эхний шатнаас шүүгчдийн саналаар 10 эссэг шалгаруулна. Хоёрдугаар шатанд шалгарсан эссэнүүдийг сурагчид өөрсдөө уншиж тэдгээрээс тэмцээний эхний 3 байрын эздийг тодруулна.
Тэмцээнийг Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллөөс бүрдсэн шүүгчид шүүн явуулна.
Тэмцээний дүнг 2017 оны12 дугаар сарын 04-ны өдөр гаргаж, шагнал гардуулна.
ШАГНАЛЫН САН
Эхний 10 байранд орсон эссэг jargalant.khovd.khural.mn сайт болон Жаргалант сумын ИТХ гэсэн Facebook хуудсанд байршуулах. Мөн орон нутгийн телевизээр сурталчилах, ном тохимол болгон хэвлэх.
1-р байр: Өргөмжлөл, 100.000 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 70.000 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 50.000 төгрөг
Тусгай байр:Өргөмжлөл, дурсгалын зүйл
ХОЛБОО БАРИХ
Утас: 70435127, 99478633, 99744705
И-мэйл:ith.otgonshar@gmail.com
Вэб сайт:jargalant.khovd.khural.mn https://www.facebook.com/pages/ Жаргалант сумын ИТХ
ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА