Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын Ахлах III сургуулийн багш нар Ховд их сургуульд туршлага судлав



Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын Ахлах III сургуулийн Сургалтын менежер Д.Туяа тэргүүтэй 17 багш Ховд их сургуультай танилцаж мэргэжлийн чиглэл бүрээр сургалт, зөвлөгөө авах хүсэлт гаргажээ. Үүний дагуу тус сургуулийн хамт олныг  Ховд их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал проф Б.Нямдорж, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал дэд проф Г.Амарзаяа, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал дэд проф Б.Гантөмөр нар хүлээн авч уулзан Ховд их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийн, харилцан санал солилцлоо.



III сургуулийн багш нар лицей сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцан, хичээлд сууж тушлага судлан, ХИС-ийн багш нарын төлөөлөлтэй гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан байна. Мөн Ховд их сургуулийн  Химийн багш Д.Ганчимэг, Биологийн багш Б.Ганчимэг, Математикийн багш Б.Алтангэрэл, Д.Ганзориг, Монгол хэлний багш В.Янжиндулам, И.Жавхлан, Технологийн багш Д.Гантулга нараас мэргэжил, аргазүйн зөвлөгөө авч ажилласан байна. Ховд их сургуульд туршлага судлахаар ажилласан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын Ахлах III сургуулийн 17 багшийн 8 нь Ховд их сургуулийн төгсөгчид байсан нь онцлог байв.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ