Дэлхий дахин 1924 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг
“Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар хуримтлал бий болгох, ач холбогдлыг ойлгуулах нэгэн чухал хэсэг юм. Хадгаламж нь дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулагчид улс орныхоо хөгжилд тодорхой хэмжээгээр оруулж байгаа хувь нэмэр юм.
Монголбанкны Ховд салбараас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 5 банктай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг зохион байгууллав.
Ерөнхий боловсролын сургуулиудын 15-17 насны хүүхдүүдийн дунд “Хуримтлал яаж бий болгох вэ?”, “Хувийн санхүүгээ хэрхэн удирдах вэ?” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж идэвхтэй оролцсон сурагчдад “ХАДГАЛАМЖИЙН ЭРХИЙН БИЧИГ” гардуулсан байна.
Энэ жилээс Монгол Улс хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болсон ба цаашид үүнийг Монголбанк болон банк санхүүгийн бүх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж явах юм.