Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал боллоо


ХИС-ийн Номын сан Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохиолчийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, намтар түүх, бүтээл туурвилтай холбоотой материал цуглуулан, Ч.Лодойдамбын уран бүтээлийн, судалгаа, дурсамж тэмдэглэл, ном зүйн гарын авлагыг эмхэтгэн хэвлүүлсэн байна. Мөн Хэл зохиолын тэнхимээс  зохион байгуулан оюутны Эрдэм шинжилгээний бага хурлыг  НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн нээж баяр хүргэн үг хэлсэн бол, хэл бичгийн ухааны доктор Д.Өрнөхдэлгэр “Ч.Лодойдамба судлал, түүний туршлага”, докторант Ш.Цоодол “Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг дэх нүдний дүрслэл” сэдвээр тус тус үндсэн илтгэл хэлэлцүүлжээ. НХУС-ийн Хэл зохиолын тэнхим, ГХСС-ийн Боловсрол судлал арга зүйн тэнхимийн 11 оюутан Ч.Лодойдамбын намтар уран бүтээл, өгүүллэг тууж, романы дүр дүрслэл, зохиомж, өгүүлэмжийн онцлог, зохиолчийн дурсамж тэмдэглэлээс зохиолын эх дүрийг тодруулах, жүжгийн зохиолын туурвилзүйн туршлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн байна.


Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон судлаач оюутнуудад “Ч.Лодойдамба сан”-гаас  өргөмжлөл, зохиолчийн бүтээл туурвилын дээжээс гардуулж, эрдэм судлалын үйлсэд нь урам зориг нэмлээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ