Ховд аймагт “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургагч багш нарын чадавхижуулах сургалт” явагдаж байна


Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь Түншлэлд суурилсан "Мэргэжлийн боловсрол, сургалт" төслөөс санаачлан үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургагч багш нарын чадавхижуулах сургалтыг 10-р сарын 30-нээс 11-р сарын 2-ныг хүртэл Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж дээр зохион байгуулж байна.


Тус сургалт нь  үйлдвэрлэл, аж ахуй нэгжид багш бэлтгэж, суралцагчийг үр дүнтэй, оновчтой дадлагажуулах зорилготойгоор явагдаж байгаа бөгөөд сургалтыг ХБНГУ-ын үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш бэлтгэх сургалтын жишгээр Монгол улсад хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ сургалтыг  мэргэжлийн боловсрол сургалт төслийн Герман багш Раш Рейнхард,  Төслийн Нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Д.Одбаяр нар хариуцсан явуулж байна. “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургагч багш нарын чадавхижуулах сургалт”-нд баруун 6 аймгийн 21 сургагч багш хамрагдаж байна.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ