Ховд аймаг дахь алтан гадас одонт Хөгжил политехник коллеж "Оёдол-Гар урлал"-ын 21 хоногийн сургалтыг зохион байгуулав


Ховд аймаг дахь алтан гадас одонт Хөгжил политехник коллеж нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан "Оёдол-Гар урлал"-ын 21 хоногийн 168 цагийн түр сургалтыг зохион байгуулав. Сургалтанд нийтдээ 20 хүн оролцож зөөлөн оёдол, монгол хүүхдийн хувцас, даалин урлах, оёмол бүтээгдэхүүний оёдол нэхмэл хатгамалын чиглэлээр дадлага эзэмшиж, цаашлаад ажил эрхлэх ур чадвар, цахилгаан тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн ХАБЭА-ын талаар мэдлэгтэй боллоо.  


Сургалтын хугацаанд "Ажил эрхлэх ур чадвар" хичээлийг Хөгжил Политехник коллежийн Нийгмийн түншлэл,ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн А.Энэрэл, аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Янжиндулам, ХАБЭА, оёдлын хичээлийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Сэргээн засалт үндэсний төв, ХБ-тэй иргэдийн нийгэмлэг, холбоодын сургалтуудад шат дараатай хамрагдсан сургагч багш Д.Цэнгэл нар заан явуулжээ. Сургалтыг 2017 оны 10-р сарын 09-ээс 30 ны хооронд зохион явуулж оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Мөн сургалтанд оролцогчдод даалингийн бэлдэцийг нь худалдан авч өгөн урлах аргачлалыг зааж сургасан байна. Тус сургалтанд хамрагдсан иргэдээс 3 иргэнийг “Тэхийн булаг” нөхөрлөлд ажлын байранд зуучилсан байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ