АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд анх удаа сантехникийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцсон Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн төгсөгч Ц.Долгормаа, эксперт багш С.Батаа нар өнөөдөр орон нутагтаа хүрэлцэн ирлээ. Багш шавь нарыг Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан болон сургуулийн хамт олон, зөвлөлийн гишүүд, ар гэрийнхэн нь Ховд нисэх онгоцны буудалд угтан авч, хүндэтгэл үзүүллээ. ВИДЕО: Огноо: 10/25/2017 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3449 Мэдээ таалагдсан: