Монгол улсад эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 94 жил, Ховд аймагт Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал нар болон Ховд эм хангамжийн байгууллагын эрхлэгч, эм зүйч, ажилтнууд, хувийн хэвшлийн эмийн сангийн эрхлэгчид, эмзүйчид гээд тус байгууллагааас ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан үе үеийн төлөөллүүд оролцлоо.
Ховд аймагт эм хангамжийн байгууллага үүссэний 85 жилийн ойг тохиолдуулан энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнууд, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий зарим хүмүүсийг шагнаж урамшуулав.