2017 оны 10-р сарын 26-наас 10-р сарын 30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


2017 оны 10-р сарын 24-ний өдрийн 20 цагаас  10-р сарын 25-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас 4-9м/с., өдөртөө зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с. Агаарын температур өнөө шөнө уулархаг нутгаар  0-5 градус хүйтэн, маргааш өдөр 6-11 градус дулаан, бусад нутгаар өнөө шөнө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, маргааш өдөр 10-15  градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас 3-8м/, өдөртөө 6-11м/с. Агаарын температур өнөө шөнө 1-3 градус хүйтэн, маргааш өдөр 12-14  градус дулаан байна.

2017 оны 10-р сарын  26-наас  10-р сарын 30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 26, 30-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. 
Салхи: 26-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур:  Хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ