Монголын ҮЭ-ийн хөдөлгөөн үүссэний 100 жил, Ховд аймгийн ҮЭ-ийн 91 жилийн ойг тохиолдуулан “Ховд аймгийн ҮЭХолбооны 34 дүгээр бага хурал”-ыг 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж, Ховд аймгийн ҮЭХолбоодын дарга Ц.Ариунжаргал болон сумдын ҮЭХолбоодын дарга нар, идэвхитэн гишүүд оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэванди: Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг тууштай хамгаалж ирсэн ҮЭХолбоодын дарга нар, гишүүд дэмжигчдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Алтай сумын ҮЭХолбооны дарга С.Энхтөрийг аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр, аймгийн ҮЭХолбооны ажилтан Б.Гантулгыг Аймгийн ИТХ-ын даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшуулсан байна.