Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээний Сантехникийн төрөлд оролцсон Ц.Долгормаа 660 оноо авчээ


Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо 2017 оны 10-р сарын 14-18 ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний Сантехникийн төрөлд оролцсон Ховд аймгийн “Хөгжил” Политехникийн коллежийн төгсөгч Ц.Долгормаа 660 оноо авчээ.



Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд сантехникийн төрлөөр анх удаа  оролцсон гэхэд энэ нь маш сайн үзүүлэлт төдийгүй дараа дараагийн тэмцээнүүдэд Монгол Улс энэ төрлөөр өндөр амжилт үзүүлэх боломжтой гэдгийг харуулж байна гэж зохион байгуулагчид дүгнэсэн байна. Дэлхийн ур чадварын тэмцээний оноо өмнө нь 500 байсан бол энэ жил 700 болж нэмэгджээ.


АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээний сантехникийн төрөлд  оролцсон Ц.Долгормаа, Эксперт багш С.Батаа нар болон тэмцээнд оролцогчдыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХНХ-ын Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, яамны хамт олон хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ