"Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн" арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран Спортын олон төрөлт тэмцээнийг 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Спортын тэмцээнд Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн ИТХ-ын ажлын алба, 17 сумын НӨУБ-ын төлөөлөл нийт 200 гаруй сонгуультан, ажилтнууд 10 баг болон оролцож, 4 төрлөөр өрсөлдөн, аваргуудаа шалгаруулжээ.
Теннис:
Эрэгтэй:
1-р байр- X баг Н.Бөхболд "Ажлын албаны баг"
2-р байр- VIII баг Х.Болдбаатар /Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн I баг/
3-р байр- IV баг /Дуут, Зэрэг, Цэцэг сум /
Эмэгтэй:
1-р байр- II баг Т.Хишигмаа /Дөргөн, Мөст, Буянт сум/
2-р байр- VIII баг Л.Бадамхорлоо /Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн I баг/
3-р байр- I баг Ц.Ариунаа /Дарви, Манхан, Мянгад сум/
Гар бөмбөг:
Холимог:
1-р байр - Б.Сандагсүрэн ахлагчтай "Ажлын албаны баг"
2-р байр - III баг /Булган, Үенч, Эрдэнэбүрэн сум/
3-р байр - VI баг Жаргалант сумын ИТХ-ын I баг
Дартс:
1-р байр- X баг Б.Сандагсүрэн ахлагчтай "Ажлын албаны баг"
2-р байр- III баг /Булган, Үенч, Эрдэнэбүрэн сум/
3-р байр- V баг /Алтай, Ховд, Чандмань сум/
Олс таталт
1-р байр- Жаргалант сумын I баг
2-р байр- III баг /Булган, Үенч, Эрдэнэбүрэн сум/
3-р байр- ИТХ-ын Төлөөлөгчдийн I баг
Багийн нийлбэр дүнгээр
1 дүгээр байр - III баг /Булган, Үенч, Эрдэнэбүрэн сум/
2 дугаар байр - Жаргалант сумын ИТХ-ын I баг
-Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн I баг
3 дугаар байр - I баг /Дарви, Манхан, Мянгад сум/ тус тус эзэлсэн байна.