"Хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе" арга хэмжээнд 350 гаруй оюутан сурагчид хамрагдлаа


Жил бүрийн 10-р сарын 19-ны өдрийг Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг манай улс 2007 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна. Иймээс энэхүү өдрийг угтан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх "Өөр өнцөг клуб" хамтран "Хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе" арга хэмжээг зохион байгуулав. “Хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе” арга хэмжээнд ХИС , Хөгжил Политехник коллеж болон Жаргалант сумын Ерөнхий боловсролын 8 сургуулийн 350 гаруй оюутан сурагчид хамрагдсан байна.


Уг арга хэмжээг зохион байгуулахад Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хүний эрхийн комиссын Ховд дахь салбарын мэргэжилтнүүд болон өсвөр үе, залуучуудын төлөөллүүд хамтран ажилласан байна.  Ийнхүү өсвөр үе ,залуучууд болон байгууллага байгууллагын төлөөллүүд хамтран хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр олон нийтэд мэдээлэл, ухуулгын ажил хийж, хамтдаа жагсаж, дуу хоолойгоо нэгтгэлээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ