Ховд аймагт "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой", НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын аймгийн IV зөвлөгөөн, сургалтын арга хэмжээг өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгууллаа.
ВИДЕО:
Ойн арга хэмжээг нээж Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Иргэдийн оролцоотой хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, олон түмэн иргэдийнхээ сайн сайхан амьдралын тогтолцоог төлөвшүүлэхэд хөдөлмөр бүтээл, оюун ухаанаа зориулан үр бүтээлтэй ажиллаж байсан болон ажиллаж буй үе, үеийн НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчиддаа Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондог ойн арга хэмжээ, сургалт зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
"Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой", НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын аймгийн IV зөвлөгөөн, сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нарын аймаг орон нутгийн удирдлагууд, үе үеийн НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчид зэрэг 200 гаруй хүн оролцов.