“ХАВХ БУЛААГҮЙ УУЛАНД ХАМАГ АМЬТАН ЖАРГАЛТАЙ-3” аяны үр дүнд 6 аймгийн хэмжээнд 695 ширхэг хавх хураагджээ.


Дэлхийн байгаль хамгаалах сангаас  санаачлан 2017 оны 9 срын 5-ны өдрөөс 2017 оны 10 сарын 5 хүртэл  “ХАВХ БУЛААГҮЙ УУЛАНД ХАМАГ АМЬТАН ЖАРГАЛТАЙ-3” аяныг зохион байгуулав. Тус аяны хаалтын арга хэмжээ энэ сарын 12 ны өдөр  Увс аймагт боллоо. Энэ үеэр  Дэлхийн байгаль хамгаалах сангийн захирал  Д. Батболд үг хэлсэн бөгөөд ”Ховд аймгийн эко клубын хүүхдүүд, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтаар эхлүүлсэн уг аян өдгөө 6 аймгийг хамарсан томоохон арга хэмжээ ” болж байгааг онцолсон юм.


Аяны хүрээнд хамгийн олон хавх хурааж үр бүтээлтэй ажилласан аймгуудыг  байр эзлүүлэн шагнасан байна. Тухайлбал:-Баян-Өлгий аймаг 314 хавх хурааж 1-р байранд шалгаран 3 мотоциклоор
Увс аймаг 177 хавх хурааж 2-р байранд шалгаран мөн 3 мотоциклоор, Ховд аймаг 99 хавх хурааж 3-р байранд шалгаран 3 мотоциклоор тус тус шагнуулсан бол Говь-Алтай аймаг 74ш, Завхан аймаг 13ш, Хөвсгөл аймаг 18ш хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцжээ. Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн 3 аймагт тус бүрт 2 мотоцикл 6 аймагт нийтдээ 15 мотоциклийг БОАЖГ-т хүлээлгэн өгөв.


Аяны хүрээнд хурааж цуглуулсан хавх нь амьтны тухайн хуулийн 10-р зүйлд зааснаар амьтан агнах, барихыг хориглосон зэвсэг, хэрэгслэл мөн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтыг үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт тогтоож хураажээ. 
3 жил дараалан зохион байгуулсан 3 удаагийн аяны хүрээнд нийт 1434 хавхыг хурааж, аюулгүй болгосон бөгөөд 1 хавхны ард 10 амьтны амь аврагддаг гэж тооцвол 14340 амьтны амийг аварсан буянтай ажил болж байгааг оролцогчид онцолж байлаа.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ