“ИРВЭСИЙН ЭХ НУТАГ 2017” фестивал Улаангом хотод 10 сарын 22, 23 ны өдөр зохион байгуулагдана


2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийджээ. 


Манай улсад дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэж байна. Энэ удаагийн арга хэмжээ Улаангом хотод зохион байгуулагдаж Ховд, Увс, Говь алтай, Баян өлгий аймгийн 21 сумын 210 хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. 
Энэ үеэр оролцогчид ирвэс дүрд хувирч карнавал, мюзикл тоглолт, зураг, бэлэг дурсгалын уралдаан оролцох ба багш нарын дунд цахим хичээл, ирвэсийн тухай реклам, шторкны уралдаан зохион байгуулагдана. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ