“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Ховд аймгийн Алтай, Цэцэг сумдын нутагт иргэдийн хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэрээлтийг хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран хяналт шалгалт хийжээ.
Шалгалтанд Ховд аймгийн Алтай сумын нутагт Бодончийн хөндийн Улаан богоч нэртэй эвдэрсэн газар нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан “Блю гоулд” ХХК, “Богоч” нэртэй Х19692 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр хайгуулын ажил хийж байгаа “Талст молор” ХХК, Цэцэг сумын Баян овоо багийн нутаг Цагаан эрэгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа “Өгөөжтэй өв” ХХК, “Топ монтайнг”ХХК, “Мөнх цагаан сувд” ХХК, “Зэт Кэй Эй экспресс” ХХК, “Грийн хоум ланд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
Шалгалтаар Цэцэг сумын Баян овоо багийн нутаг Цагаан эрэгт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гэрээнд заасан хугацаанд тухайн газрын нөхөн сэргээлтийг дуусгаагүй, зохих зөвшөөрөлгүй голын усны голидрол өөрчилсөн, ашигласан бохир усаа голын усруу шууд нийлүүлж гол бохирдуулсан зэрэг зөрчлүүд илэрч дээрх 5 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, зөрчлийг арилгуулахаар үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.