Аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Сумын ИТХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 11 ний өдөр Дөргөн суманд ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дөргөн сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, сумын Засаг даргын орлогч Т.Дариймаа, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Азжаргал нарын удирдлагууд хүлээн авч уулзан, сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын үйл явцын талаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг Дөргөн сумын ИТХ-ын энэ оны үйл ажиллагааны явц, бодлого чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь "Тогтвортой амжиргаа 3" төслийн зохицуулагч Ж.Батсайхан нарын удирдлагууд болоод ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дөргөн сумын малчин өрхүүдийн намаржилтын байдал болоод өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцав. Ажлын хэсэг өнөөдөр Чандмань суманд ажиллаж байна.