Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг угтан “Эерэг хандлага-Эрүүл суралцагч” сэдэвт сургалт боллоо

Ховд Хөгжил Политехник коллежоос санаачлан  аймгийн Цагдаагийн газар, ХГБЗХГ-ын мэргэжилтнүүдтэй  хамтран Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг угтан “Эерэг хандлага-Эрүүл суралцагч” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд Хөгжил Политехник коллежийн 1 дүгээр ангийн оюунтууд хамрагдсан юм. Тус сургалт нь оюутнуудад шинээр батлагдан мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөх, аливаа хэлбэрийн эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Олон улсын охидын өдрийг тохиолдуулан өсвөр насны охидын өмнө тулгамдаж буй асуудлын талаар ярилцах, мэдээлэл өгөх зорилготойгоор явагдлаа. Сургалтын хүрээнд суралцагчдад батлагдан мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөх, Сэтгэл гутрал ба интернетийн буруу хэрэглээ, Өсвөр насны охидын өмнө тулгамдаж буй асуудал, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Амны хөндийн эрүүл мэнд, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ өвчин гэсэн сэдвүүдээр лекц орж, оюутнуудын санал бодлыг сонсож харилцан ярилцсан байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ