Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгуулж, нээлтийн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ХИС-ийн захирал В.Сайнбаяр, Ховд Хөгжил Политиекник коллежийн дэд захирал Т.Гиймаа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, ЗХЭДТөслийн зөвлөх Иван Такач, ЗХЭДТөслийн Үндэсний зөвлөх Д.Нармандах нарын уридлагууд оролцов.
ВИДЕО:
Энэхүү үйл ажиллагааг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа ба шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд төслөөс нийт 25 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хйиж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээнд хамруулсан байна.