Монголбанк "Санхүүгийн боловсрол" аяныг эхлүүллээ.


Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд иргэдийг санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцуулах, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилгоор Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аянг 2017 оны 10-р сарын 2-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болсон байна. Тус аяны талаар Монголбанкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнээс тодрууллаа.

ВИДЕО:

 
“Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд Монголбанк, БСШУСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо бүх нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд  хамтран оролцох бөгөөд санхүүгийн боловсролын үндсэн суурь ойлголтуудын талаар олон нийтэд хандсан сургалт, уулзалтууд зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд иргэд олон нийтийг санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг, мэдээллээр хангах, аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргадаг байх, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгосноор  өрх гэрийн орлогоо оновчтой хуваарилдаг болох, улмаар улс орны хөгжилд иргэн бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ