Ховд Их сургууль Багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.


Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг ХИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Европ судлалын тэнхим зохион байгуулсан бөгөөд энэ сарын 06-ны өдөр Итгэл төвд ёслол төгөлдөр боллоо. Хүндэтгэлийн хүлээн авалтыг үйл ажиллагааг ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр нээж, нийт багш, ажиллагсдадаа баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, ХИС-ийн УЗ-ийн дарга, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа, ХИС-ийн анхны захирал, доктор, профессор Н.Жадамба, ХИС-ийн захирал, доктор, профессор Ц.Баасандорж нар утсаар холбогдож баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. 
Үйл ажиллагааны үеэр Ховд их сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий багш нарыг Засгийн газар, яам, аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшуулсан юм. 


“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг: 
-    Цэрэнжавын Оюун / Гадаад хэл, соёлын сургуулийн Европ судлалын тэнхимийн ахлах багш, доктор/
БСШУСЯамны “Жуух бичиг”:
-    Н.Давааболд / Гадаад хэл, соёлын сургуулийн Европ судлалын тэнхимийн багш, докторант/
-    Д.Одончимэг / Гадаад хэл, соёлын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш/
Аймгийн БСУГ-ын “Эрхэм үйлстэн” шагнал:
-    Хуан Чжен Мей /Күнзийн институтийн багш/
Засаг даргын “Жуух бичиг”:
-    Д.Гантулга / Гадаад хэл, соёлын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор/
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Өргөмжлөл”: 
-    Идэрийн Бүрэн-Өлзий / Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны  тэнхимийн ахлах багш, доктор, проф/
ХИС-ийн “Жуух бичиг”: 
-    Ч.Лхагвасүрэн / Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүй, геологийн тэнхимийн багш, доктор, проф/
-    Б.Дорж / Гадаад хэл, соёлын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч, докторант/
-    С.Хишигтогтох / Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны  тэнхимийн багш, докторант/ 
Голомт банкны нэрэмжит шагнал: 
-    Ч.Дашзэвэг / МУГБ, Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүй, геологийн тэнхимийн зөвлөх проф/
-    Б.Цагаач / Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Биеийн тамирын тэнхимийн багш/
ХААН банкны шагнал:
-    Д.Баярболд / ОУХМ, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Биеийн тамирын тэнхимийн багш/
-    Ц.Оюунболд / Гадаад хэл, соёлын сургуулийн Европ судлалын тэнхимийн багш/
Төрийн банкны шагнал:
-    С.Дорж/ Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх проф/
-    Б.Цэрэнжав / МУГБ, Байгалийн шинжлэл технологийн сургуулийн ММЗ-н тэнхимийн зөвлөх профессор/
Жаргалант сумын шагнал: 
-    Б.Даваадорж / НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн зөвлөх профессор/
-    Р.Минжирмаа / Байгалийн шинжлэл технологийн сургуулийн ММЗ-н тэнхимийн багш, докторант/
Жаргалант сумын “Хүндэт тэмдэг”: 
-    С.Дорж / Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх проф/
Мөн Багш нарын өдрийг тохиолдуулан ХИС-ийн багш, эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлгээг дээшлүүлэх, сургалт, судалгааны ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилийн шилдгүүдээ шалгарууллаа. 
 “Шилдэг аргазүй, технологич багш”-аар: 
Тэргүүн байр: Б.Ганчимэг /Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, докторант/
Дэд байр:  И. Бүрэн-Өлзий / Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны  тэнхимийн ахлах багш, доктор, проф/
“Тэргүүний тэнхим”-ээр: 
-    Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Химийн тэнхим
 “Нэг сэдэвт бүтээл”-ээр: 
-    Тэргүүн байр: Д.Гантулга / Гадаад хэл, соёлын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор/ т
-    Дэд байр: Б.Баярхүү / Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүй, геологийн тэнхимийн багш, проф/
-    Гутгаар байр: Ч.Лхагвасүрэн / Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүй, геологийн тэнхимийн багш, проф/ 
 “Шилдэг сурах бичиг, гарын авлага”
-    Тэргүүн байр: М.Ганболд / Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны  тэнхимийн багш, доктор, проф/ 
-    Дэд байр: Ч.Дашзэвэг / МУГБ, Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүй, геологийн тэнхимийн зөвлөх проф/
-    Гутгаар байр: Б.Цэрэнжав / МУГБ, Байгалийн шинжлэл технологийн сургуулийн ММЗ-н тэнхимийн зөвлөх профессор/ 
 “Шилдэг үнэлгээтэй багш” батламжаар: 
-    О.Бямбадорж /Ахлах сургуулийн биологийн багш/ нар шагнагдаж, хүндэтгэлтэйгээр шагналаа гардан авлаа.











Г. Энхжаргал
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ