Дэлхийн болон Монголын багш нарын эрхийг хамгаалах өдрөөр ХИС-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.
ХИС-ийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр олон жил ажилласан Ч.Аюурзана, М.Отгонбаатар нарыг Монголын үйлдвэрчний Эвлэлийн Холбооны “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр, “Ховд их сургуулийн Тэргүүний тэнхим шалгаруулах уралдаан”-д Дэд байр эзэлсэн Бизнесийн тэнхимийн хамт олныг “ШИЛДЭГ ТЭНХИМ БАТЛАМЖ”, мөнгөн шагналаар, ХИС-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд олон жил идэвх, зүтгэлтэй хамтран ажилласан Номын санч Б.Долгор, үйлчлэгч Ч.Цэцэгмаа нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнасныг ХИС-ийн Үйлдвэрчний хорооны дарга З.Одончимэг гардуулан өглөө.
Хөдөлмөрийн хүний төлөө хамтарч ажилласан та бүхэнд баярлалаа.
ХИС-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ХОРОО