Ховд аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн аврагчид шуурхай ажиллаж эрдэнэт хүний амийг аварлаа.


Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн иргэн Х.С нь 41 настай, эрэгтэй 2017.10.07-ны өглөө 07 цагт үхрээ хайхаар гэрээсээ гарч сураггүй алга болсон байна. 
2017 оны 10-р сарын 07-ны орой 21 цаг 55 минутанд Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуурын Завсарын арал гэдэг газраас иргэн Х.С-ийн мотоцикол, утас, хувцасыг нь оллоо гэх мэдээг хүлээн авч уг дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-н дарга ахмад С.Даваажаргалаар ахлуулсан 10 алба хаагчтай шуурхай бүлэг ажиллан эрлийг түргэн шуурхай явуулсаны үр дүнд иргэн Х.С-ийг завин дээрээ осгосон байдалтай байсныг олж тухайн иргэний амь насыг аварсан байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ