Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 72,7 хувийн ирцтэйгээр хуралдаж 18 асуудлыг хэлэлцэв.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баярсайхан, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Ч.Чинбат  Т.Жаргалсайхан н.Батхуяг нарын Тэргүүлэгчид хүрэлцэн ирж 72,7 хувийн ирцтэйгээр хуралдан, 18 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал: Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, данснаас хасах, тайлагнах журам батлах, орон нутгийн өмчит этгээдийн өмч хамгаалах байнгын үөвлөлийн ажиллах журам батлах тухай, түүх соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ховд аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнах тухай зэрэг асуудлуудын хэлэлцэн баталж холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргасан байна.

ВИДЕО:





Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Монгол банкны Ховд дахь салбарын захирал Ц.Батэрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцов.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ