Аймгийн Прогресс Сургуулийн багш ажилчид Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Жаргалант сумын үе үеийн ахмад багш нарыг 10 дугаар сарын 02-ны өдөр Прогресс сургууль дээр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус үйл ажиллагааг нээж Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн ахмад багш нартай баярын мэнд хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ.
Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад багш Г.Сонин Ч.Дамбадаржаа нарыг Аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
