Ховд аймгийн ИТХ, түүний дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан Ховд аймаг дахь "Strong fitness club"-тэй хамтран "Цагдаагийн Сүлд" чуулгын гоцлол дуучин Ц.Бизъяагийн эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор “Нэг сэтгэл- Нэг тус” аяныг өнгөрөгч 8-р сарын 30-ны өдөр эхлүүлсэн. Авьяаслаг залуу дуучин Ц.Бизъяад туслах хандивын аяны үр дүнг 2017 оны 10-р сарын 2 ны өдөр дүгнэж, сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан 12,473,350 төгрөгийг Аймгийн ИТХ, ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлийнхөн Ц.Бизьяагийн ээж Р.Цэцэгээд гардуулан өглөө.
ВИДЕО:
Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин Ховд нутгийн унаган хүү Ц.Бизъяа нь үжил хүндэрсэн бөөрний архаг дутагдал, элэг уушигны дутагдалтай хавсарсан оноштойгоор Японы Нагано хотын Саку центр эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээний зардалд нийт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс аймгийн ИТХ, ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлийнхөн
“Нэг сэтгэл- Нэг тус” аяныг эхлүүлсэн юм. Аян цаашид ч үргэлжлэн явагдана.