Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон "Цагдаагийн сүлд чуулга"-ын гоцлол дуучин Ц.Бизъяад сэтгэлийн хандиваа илгээлээ.


Аймгийн ИТХ, ИТХ-ын дэргэдэх "Залуучуудын зөвлөл" санаачлан, Ховд аймаг дахь "Strong fitness club" хамтран Цаг даагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Ц.Бизъяагийн эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор "НЭГ СЭТГЭЛ-НЭГ ТУС"аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд нэгдэж авьяаслаг залуу дуучин Ц.Бизьяад туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж үргэлжилсээр байна. Тухайлбал: Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид "Цагдаагийн сүлд чуулга"-ын гоцлол дуучин Ц.Бизъяад сэтгэлийн хандив болгон нийт 510,000 төгрөгийг хандилажээ. Хандивын мөнгийг Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, ЗДТГ-ын дарга Д.Ариунбилэг нар өнөөдөр  Ц.Бизъяагийн ар гэрийнхэнд нь гардуулан өглөө.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ