Баруун бүсэд анагаахын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль түүхт 50 жилийн ойгоо энэ сарын 21-23-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус сургуулийн түүхт 50 жилийн ойн баярын хуралд ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургуулийнхаа нийт хамт олны өмнөөс баяр хүргэн, дурсгалын зүйл гардууллаа.