Баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын дээд хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ Увс аймагт боллоо.


Баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын дээд хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

ВИДЕО:






Тус уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутгийн НӨУЁБ-ын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой, үр дүнтэй уулзалт болсон юм.


Энэ удаагийн арга хэмжээнд Тува улсын Дээд хурал /парламент/-ын холбооны байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд ба мэдээллийн бодлогын хамтын ажиллагааг хариуцсан байнгын хорооны дарга Кара-оол Юрий Валерьевичаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл, Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Энхбатаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсон бол манай аймгаас ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын зөвлөх Хатанзориг, Ховд аймаг дахь Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дүгэржав, С.Лхагвасүрэн, Л.Бадамхорлоо, аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа болон ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ