Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "БАЛДОРЖ" шагналын эздийг тодрууллаа.
Шагналд сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын болон гэрэл зургийн 36 сэтгүүлчийн 68 бүтээл өрсөлдсөн бөгөөд шилдэг бүтээлийн жагсаалтад ХИС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор, профессор М.Ганболдын “Ай Чингэл, Чингэл, ай Хандгайт, Хандгайт...” аян замын тэмдэглэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
ХИС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор, профессор М.Ганболдын “Ай Чингэл, Чингэл, Ай Хандгайт, Хандгайт...” нийтлэл нь БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт зорчсон аян замын тэмдэглэл бөгөөд Монголын үндэсний чөлөөт хэвлэл “Хөх толбо” сонины 2017 оны 02 дугаар сарын №02(951) №03(952)-т нийтлэгдэн олны хүртээл болжээ.
“Ай Чингэл, Чингэл, Ай Хандгайт, Хандгайт...” аян замын тэмдэглэлийг http://khu.edu.mn/index.php/component/content/article/82-news/641-2017-01-17-02-42-04 холбоосоор уншина уу.