Ховд Их Сургуулийн эрдэмтэн судлаачид, сурагчид ОХУ-ыг зорилоо.


Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн Улсын их сургууль, Алтайн их сургууль, Горно-Алтайн их сургуультай хамтран “Баруун Монгол, түмний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хурлыг 2017 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургууль дээр зохион байгуулах гэж байгаа билээ. 
Уг эрдэм шинжилгээний бага хуралд ХИС-ийн эрдэмтэн судлаачид, сургуулийн дэргэдэх Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн сурагчид сургуулиа төлөөлөн оролцохоор ОХУ-ыг зорилоо.   
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд сургуулиа төлөөлөн оролцох гэж буй эрдэмтэн судлаачид, сурагчиддаа амжилт хүсье.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ