Ахлах ангийн сурагчид анх удаа Олон улсын Эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно.


Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн Улсын их сургууль, Алтайн их сургууль, Горно-Алтайн их сургуультай хамтран “Баруун Монгол, түмний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хурлыг 2017 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургууль дээр зохион байгуулах гэж байна. 
Тус эрдэм шинжилгээний бага хуралд ХИС-ийн эрдэмтэн судлаачдын хамтаар сургуулийн дэргэдэх “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль”-ийн 12а ангийн сурагч Б.Золбоо, Э.Есүхэн, А.Марал нар ахлах сургуулиа төлөөлөн оролцохоор болжээ. Эдгээр сурагчдыг ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр, дэд захирлууд хүлээн авч уулзав. 
12а ангийн сурагч Б.Золбоо, Э.Есүхэн, А.Марал нарын хувьд 2016-2017 оны хичээлийн жилийн сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлан суралцсан учир ийнхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд анх удаа сургуулиа төлөөлөн оролцохоор боллоо.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ