Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.


Ховд аймагт Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт 09 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнх нарын аймгийн удирдлагууд болон үе үеийн дарга, ажилтнууд оролцов. 


ВИДЕО:


Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны хамт олонд 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, БОАЖЯ-аас шагнасан автомашин, мотоцикл, бусад тоног төхөөрөмж болоод "Байгаль орчны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр доктор З.Бурмаа, байгаль хамгаалагч М.Алтангэрэл, БОАЖЯ-ны “Жуух бичиг”ээр нягтлан бодогч С.Сарангэрэл нарыг шагнасан шагналыг гардуулан өглөө. 


Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа” үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэн тус байгууллагын хамт олонд аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” дурсгалын зүйл хадгалуулав. Мөн тус байгууллагын байгаль хамгаалагч Б.Болд, мэргэжилтэн А.Хашбаатар, ахмад ажилтан н.Дашдарь нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ