ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөл “Нэг сэтгэл- Нэг тус” сайн үйлсийн аяны хүрээнд 4 өрхөд тусламж үзүүлэв.


Аймгийн ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан “Нэг сэтгэл- Нэг тус” сайн үйлсийн аяны хүрээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон “Залуучуудын зөвлөл”-ийн тэргүүлэгчид амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, тодорхой эрхэлсэн ажилгүй, олон хүүхэдтэй гээд хүндхэн амьдралтай Жаргалант сумын 4 өрхийг сонгон авч тэдэнд хүнсний зүйл хийгээд сургуулийн насны хүүхдүүдэд нь цүнх, хичээлийн хэрэгсэл гардууллаа. 


Эхний очсон Бичигт багийн  иргэн Б.Эрдэнэчулууных: Тэрээр хамгийн бага охиноо эмчлүүлэхээр  эмнэлэгт ойртон Мөст сумаас шилжин ирээд 14 жил болж байгаа хэдий ч дорвитой ахиц өөрчлөлт гараагүй, ямартай ч охиноо албан бус боловсролын төвд сургаж байгаа, эхнэрийнхээ 80’000 төгрөгийн цалингаар 6 ам бүл амьдарч байна гэв.
Харин дараагийн айл бол Баатархайрхан багийн иргэн С.Мөнхзул. Эднийх  8-аас ой зургаан сар хүртэлх насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр 2 бага хүүхдээ аваад Улаанбаатар хотод ажиллаж байгаад өчигдөр ирсэн, маргаашнаас ажил хайж, том охиноо сургуульд оруулахаар хөөцөлдөх гэж байна гэлээ. "Нэг сэтгэл- Нэг тус" аяны хүрээнд ийм сайхан үйл ажиллагаа явуулж, охинд минь хичээлийн хэрэглэл өгсөнд баярлаж байна хэмээн ярьж байв. Дараагаар нь Алагтолгой багийн иргэн 4 хүүхэдтэй, залуухан өрхийн тэргүүн Н.Амартогтохынд очсон юм. Тэрээр зах зээлийн нийгэмд  мэргэжилгүй хүн ажил олоход хэцүүхэн юм, дулааны цагт барилгын ажил л хийдэг дээ хэмээн ярьж байлаа. 



Ийнхүү Аймгийн ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан “Нэг сэтгэл- Нэг тус” сайн үйлсийн аяныг зохион байгуулсаар байна. "Ховд Их Сургууль", "Ховд-Хөгжил Политехник коллеж"-ийг энэхүү аянд нэгдэж ганц ч болов айлд туслахыг санаачлагчдын зүгээс уриаллаа.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ