Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловролын хамран сургалт жилээс жилд нэмэгдэж, тэнд ажиллагсдын тоо ч өссөөр байна. Тиймээс цэцэрлэгийн сурах орчныг сайжруулах, багш нарыг нь чадваржуулахад аймгийн БСУГазраас анхааран ажиллаж байгаа бөгөөд БСШУСЯам, Гүүд нэйборс ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран "Хүүхэд хамгаалал, Хүүхдийн дасан зохицол" сэдвээр цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдийг оролцуулсан 90 хүний сургалтыг зохион байгуулав. 2 өдрийн хугацаанд явагдсан уг сургалтанд төрийн өмчийн 31 цэцэрлэгийн аргазүйчид, ахлах, бэлтгэл ангийн багш нар хамрагдлаа.
ВИДЕО: