АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран “Иргэн” төслийг Монгол улсын 70 сургуульд хэрэгжүүлэхээр 2017 оны 5 сард сургуулийн сонгон шалгаруулалтыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна. Иргэн төслийн шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль хүсэлт хүргүүлэн шалгарчээ. Тухайлбал Жаргалант сумын 1, 2, 6, 7-р сургууль, Насан туршийн боловсрол төв, Алтай сумын сургууль, Цаст-алтай цогцолбор сургууль, Чандмань сумын сургууль, Эрдэнэбүрэн сумын сургууль, Үенч сумын сургуулиуд хамрагдсан байна.
ВИДЕО:
Иргэн төслийн багш бэлтгэх сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Жаргалант сумын 1 дүгээр сургууль дээр зохион байгуулж, уг сургалтанд 30 багш хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдлээ.