"Спининг" аймгийн аварга шалгаруулах спорт загасчлалын тэмцээнд 9 багийн 30 гаруй тамирчид оролцжээ.


Ховд аймагт спорт загасчлалыг хөгжүүлэх, Монгол хадран загасаа хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх,  зөв хандлагыг төлөвшүүлэх,  загасчлах спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хадрангаа хамгаалья, хуулиа хэрэгжүүлье” уриан дор Спининг аймгийн аварга шалгаруулах спорт загасчлалын тэмцээнийг Ховд аймгийн “Монгол хадран” спорт загасчлалын клубээс 2017 оны 09 сарын 10-ны өдөр Ховд голыг түшиглэн амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 16-аас дээш насны хүмүүсээс бүрдсэн 9 баг буюу 30 гаруй тамирчид оролцжээ. 


Тэмцээний 2-р үед Алтан загас-II, Их дэлгэмэл амьд түрс, Монгол хадран, Андууд, Ховдын загасчид гэсэн 5 баг шалгаран үлдсэнээс аймгийн аварга баг, цомын эзнээр 1-р байранд нийт 233,6 оноогоор Алтан загас-II баг, 2-р байранд 188,5 оноогоо Монгол хадран баг, 3-р байранд 94,5 оноогоор Андууд баг тус тус шалгарлаа.


Хамгийн том загас барих төрөлд 50см монгол хадран загас барьсан үзүүлэлтээр Монгол хадран багийн тамирчин Э.Гонгорбаатар шалгарсан бол хамгийн олон загас барих төрөлд мөн Монгол хадран багийн тамирчин Э.Гонгорбаатар шалгарчээ. 
Энэ үеэр Ховд аймгийн загас сонирхогчдын судалгаа гаргаж, тухайн өдөр барьсан загасанд хэмжилт хийн Монгол хадран загасны тархац, байршилд хяналт үнэлгээ хийсэн байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ