УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүллээ.


Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч М.Энхтуулын хүсэлтээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт аймгийн хэмжээний 25 сургуулийн 25 ангийн ширээ сандлыг шинэчилж байна. Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Жаргалант сумын сургуулиудын ширээ сандлыг хүлээлгэн өглөө. Цаст-Алтай цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч М.Энхтуулын ангийнхаа ширээ сандлыг шинэчлэх гэсэн хүсэл, мөрөөдөл болсон захидлын хариу ийнхүү биелэлээ олж бодит ажил болж чадлаа. Нэг анги дунджаар 30 сурагчтай гэж тооцоолоход М.Энхтуулын цаана 700 гаруй хүүхдүүд шинэ ширээ сандалтай болж суралцах орчин нөхцөл нь сайжирч байна. Мөн орон нутгийн үйлдвэрлэл ч дэмжигдэж цөөнгүй хүмүүс ажилтай орлоготой болжээ. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт орон нутгийхаа ялангуяа боловсролын салбарыг бүх талаар байнга дэмжиж ажиллаж байгаад боловсролын салбарынхан баяртай байна.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ