Ховд аймгийн “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн”д 250 гаруй хүн оролцов.


УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачлагаар Ховд аймагт “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн” боллоо.  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд Ховд аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Хүн эмнэлгийн эрхлэгч, эмч болон бүх сумдын баг бүрээс туршлагатай малчид гээд 250 гаруй хүн оролцсон байна.

ВИДЕО:


Энэхүү зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбартай холбоотой шаардлагатай мэдээллээ солилцож, тус салбарт, малчдад тулгамдаж буй олон арван асуудлуудыг хэлэлцэж, улмаар зөвлөгөөнөөс уриалга зөвлөмж гарган Ховд аймгийн 7400 гаруй малчин өрхөд хүргүүлэхээр боллоо. Ингэснээр малчин айл өрх бүр мал маллах арга туршлагаас судалж, өвлийг өнтэй давахад зохих хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ