Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд уг өдөр нь өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа явагдаж, уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд тэргүүтэй аймгийн төр захиргааны байгууллагуудын удирдлага, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл оролцов. Үүний дараа аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлмэгдэгсэдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, тэдэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан Ганданпунцаг чойлон хийдэд буян ном хурсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй бүх төрлийн тээврийн хэрэгслүүд 11:00 цагаас 2 цагийн турш гэрлээ асааж хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв.